Үйлчилгээний нөхцөл

Энэхүү нөхцөл нь MNKino.com (цаашид «Сайт») -ийг ашиглах, кино түрээслэх болон VIP багц худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулна. Сайтыг ашигласнаар та энэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Үйлчилгээ үзүүлэгч

Энэхүү үйлчилгээг MNKino.com үзүүлдэг.

2. Бүртгэл

  • Төлбөртэй контент үзэхийн тулд утасны дугаар эсвэл Google бүртгэлээр нэвтэрнэ.
  • Бүртгэлээ бусдад ашиглуулах, худалдах, дамжуулахыг хориглоно.
  • Нэг бүртгэлээр нэгэн зэрэг хязгаарлагдмал тооны төхөөрөмж дээр үзэх боломжтой.

3. Төлбөр

  • Төлбөрийг QPay-ээр (банкны апп) хийнэ. Төлбөр баталгаажмагц эрх автоматаар нээгдэнэ.
  • Кино түрээслэхэд тухайн кино таны бүртгэлд нээгдэнэ. VIP багц нь сонгосон хугацаанд сайтын бүх киног үзэх эрх олгоно.
  • Үнийг сайтад зарласнаар мөрдөнө.

4. Насны хязгаар

«+18» ангиллын контентыг зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүн үзнэ. Насны мэдээллээ буруу өгсний хариуцлагыг хэрэглэгч хүлээнэ.

5. Зохиогчийн эрх

  • Сайт дахь контентыг зөвхөн хувийн хэрэгцээнд, сайт дотор үзэх зориулалттай.
  • Контентыг татах, дэлгэцээр бичих, хуулбарлах, бусад сайт/сүлжээнд тараахыг хатуу хориглоно.
  • Зөрчил илэрвэл бүртгэлийг төлбөрийн буцаалтгүйгээр хааж, хууль хяналтын байгууллагад хандана.

6. Хариуцлага

Сайт нь интернэт холболт, төхөөрөмжийн шалтгаантай саатлыг хариуцахгүй. Техникийн саатлыг аль болох шуурхай засна.

7. Өөрчлөлт

Энэ нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд шинэчилсэн хувилбар сайтад нийтлэгдсэн өдрөөс мөрдөгдөнө.

8. Холбоо барих

Имэйл: info@mnkino.com

Чат