Буцаалтын бодлого

MNKino.com нь дижитал контент (онлайнаар үзэх эрх) борлуулдаг тул дараах нөхцөлөөр төлбөрийг буцаана.

Буцаалт хийгдэх тохиолдол

  • Төлбөр төлөгдсөн боловч техникийн шалтгаанаар эрх нээгдээгүй бөгөөд бид 24 цагийн дотор засаж чадаагүй.
  • Нэг төлбөрийг давхар төлсөн.
  • Кино сайтын талын алдаагаар огт тоглохгүй байгаа бөгөөд засах боломжгүй.

Буцаалт хийгдэхгүй тохиолдол

  • Киног үзэж эхэлсэн, эсвэл VIP эрхийг ашигласан.
  • Хэрэглэгчийн интернэт, төхөөрөмжийн шалтгаантай асуудал.
  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөний улмаас бүртгэл хаагдсан.

Хэрхэн хүсэлт гаргах вэ

Төлбөр төлснөөс хойш 7 хоногийн дотор info@mnkino.com хаягаар холбогдож, бүртгэлтэй утасны дугаар болон төлбөрийн баримтаа илгээнэ үү. Хүсэлтийг 3 ажлын өдөрт шийдвэрлэж, төлбөрийг таны дансанд буцаана.

Чат